Сэдэв: Эрх зүй ба ёс суртахуун


Илтгэл

Сэдэв: Эрх зүй ба ёс суртахуун

С.Бямбасайхан

Агуулга

Оршил

Эрх зүйн хэм хэмжээ гэж юу вэ?

Ёс суртахууны бүтэц үүрэг

Эрх зүй, ёс суртахууны харилцан холбоо

Дүгнэлт

Ном зүй

Удиртгал

Хүмүүсийн хоорондын харилцаа нь  эрх зүйн хэм хэмжээ, ёс суртахууны хэм хэмжээ хоёроор зохицуулагдаж ирсэн билээ. Ёс суртахуун, эрх зүй хоёр нь нягт холбоотой бөгөөд ёс суртахуунгүйгээр эрх зүй, эрх зүйн зохицуулалтгүйгээр ёс суртахуун оршино гэдэг хараахан зөв ойлголт биш юм. Ёс суртахуун, эрх зүй гэсэн ойлголтуудыг нэгтгэн авч үзэж амьдралд хэрэгжүүлэх нь хүн хийгээд нийгэмд илүү их тустай юм. Тиймээс тухайн хүн бүр ёс суртахууны хэм хэмжээ эрх зүйн хэм хэмжээг сахиж чадвал хүн өөрийн жинхэнэ мөн чанарыг олоход тусална. Эрх зүй ба ёс суртахууны хэм хэмжээнүүд нь нийгэмд бодитойгоор хэрэгжихдээ харилцан бие биедээ нөлөөлөх үндсэн дээр цаашид хөгжсөөр байна.

Эрх зүйн хэм  хэмжээ

Эрх зүйн хэм  хэмжээ гэж төрийн хүсэл зориг болон эрхзүйн субъектүүдийн тохиролцоог илэрхийлэн нийгмийн харилцааг зохицуулахын тулд эрх бүхий зохих этгээдүүдээс тогтоосон хууль зүйн засаглалаар хэрэгжилт нь хангагдаж байдаг зан үйлийн боломжит ба зайлшгүй байх хэр хэмжээг тодорхойлсон заавал биелэгдэх нийтлэг шинжтэй горим мөн.[1] Эрх зүйн хэм  хэмжээ нь нийгмийн хэм хэмжээний нэг төрөл болохын тулд түүнд байдаг нийтлэг шинжийг агуулна.

Эрх зүйн хэм  хэмжээний онцлог шинж:

- Төр болон эрх зүйн этгээдүүдийн хуульчлан өргөмжилсөн хүсэл зоригийн илэрхийлэл мөн

- Эрх зүйн хэм  хэмжээг зөвхөн батлан гаргах эрх бүхий субъект бүтээдэг

- Эрх зүйн хэм  хэмжээ нь нийгмийн харилцааны нийтлэг гол талуудыг хамтран зохицуулдаг

- Эрх зүйн хэм  хэмжээ нь зайлшгүй даган мөрдөгвөл зохих зан үйлийн горим учраас түүний хэрэгжилт нь төрийн албадлагын хүч хэрэгслээр хангагдаж байдаг

- Эрх зүйн хэм  хэмжээ нь нийгмийн гишүүдийн зан үйлийг тэдгээрийн эдлэх эрх хүлээх үүргийг нь зааж өгөх замаар нарийвчлан тодорхойлно.

- Эрх зүйн хэм  хэмжээ нь үйлчлэх хүрээндээ бусдын хүсэл зоригоос үл хамаарч нэг мөр хэрэгжиж байдаг

- Эрх зүйн хэм  хэмжээ нь эрх зүй актуудад тодорхой хэлбэрийг олж хуульчлан тусгагдсан байдаг

- Эрх зүйн хэм  хэмжээ нь тухай цаг үеийн бодит байдлыг тусгахаас гадна зайлшгүй байх ёстой шаардлагын түвшинг илэрхийлдэг

- Эрх зүйн хэм  хэмжээ нь нийгмийн тодорхой харилцааг бататган, зөвхөн тэр л харилцаагаа зохицуулан хамгаалж байдаг.

Ёс суртахуун гэж юу вэ?

Ёс суртахуун гэх ойлголт нь хүмүүсийн харилцааны хэм хэмжээ, ёс горим гэх мэт үнэт зүйлсүүдийг өөртөө багтаадаг.

Ёс суртахууны үүслийн талаарх хэд хэдэн үзэл баримтлалууд байдаг.

Үүнд:

1. Биологийн талаас үүсэлтэй гэж үздэг үзэл хүн амьтнаас илүү оюун ухаантай, сэтгэхүйн өндөр чадвартай байдаг нь ёс суртахуун үүсэх анхны нөхцөл болсон гэж үздэг үзэл баримтлал

2. Нийгмийн талаас үүсэлтэй /ёс суртахуун нь нийгэм, улс төр, эдийн засгийн харилцаанаас шалтгаалан үүсдэг гэж үздэг үзэл/

3. Хүн судлалын: /ёс суртахууныг хүний салшгүй уг чанараас үүссэн гэж үздэг үзэл /

4. Шашны талаас үүсэлтэй / ёс суртахууныг шашин, бурхан тэнгэрийн сургаалаас гарал үүсэлтэй гэж тайлбарладаг /

Ёс суртахуун нь маш өргөн хүрээний агуулгатай ойлголт бөгөөд сайн муу, шударга ёс гэх мэт. Хүний сэтгэлийн үзэгдлүүдтэй салшгүй холбоотой байдаг.

Ёс суртахуун  нь нийгэм хийгээд хүмүүсийн зан араншинг зохицуулж, хориглодог шинжтэй байдаг. Хүний дотоод хүсэл зоригийг хянадаг ёс суртахууны  хэм хэмжээнд захирагдах зэрэг нь ёс суртахуун яаж бие хүнд нөлөөлдөгийг харуулж байна.

Тодруулбал нэг бие хүн бусдад байнга худлаа ярьдаг. Тэр хүний үгэнд бусад хүмүүс хэзээ ч итгэдэггүй. Яагаад гэвэл нийгэм болон бусад хүмүүсийн зүгээс түүнийг  ёс суртахуунгүй худалч гэж үнэлдэг учраас дэлхийн олон эрдэмтэн судлаачид ёс суртахууны тухай сургаалийг өөр өөрийн өнцгөөр тайлбарласан байдаг.

1. Ёс суртахууны үнэлэмж тодорхой зорилготой учраас амжилт руу тэмүүлж ашигтай үйлдэл хийх ёстой гэж үздэг. / Ж.С.Милль, Б.Франклин /

2. Хүмүүс чин эрмэлзэлдээ тэмүүлэх замаар ёс суртахууны хүмүүжил олж боловсорч байдаг тухай / Платон, Августин, Б.Спиноза зэрэг /

Ёс суртахуун нь хүний ухамсар , зан байдлын  хэм хэмжээт үнэлэмж юм.

            Ёс суртахуунд зайлшгүй байх 3 шинж байдаг.

            1-рт Ёс суртахуун нь харилцаа юм.

            2-рт Ёс суртахуун заавал ямар нэг шаардлага, хэм хэмжээ, үнэлэмжийг илэрхийлнэ.

            3-рт хүний үзэл санаа, үйл ажиллагаа өөрөө дундаж гол ёсоор захирагдахыг зайлшгүй шаарддаг. Сайн гэдгийг батлахад зөв зохистой үйл хийсэн байхын хэлнэ.

            Ёс суртахуун бол сайн, муу үйл, шударга, шударга бус явдал, үүрэг, нэр төр, нинжин сэтгэлийг тухай хүмүүсийн төсөөлөлийг илэрхийлэгч зан байдлын дүрэм горим, хэм хэмжээний цогц мөн хэмээн судлаач Г. Амаржаргал Ёс суртахууны тухай өгүүлэх нь хэмээх номондоо тодорхойлсон байдаг.

            Ёс суртахуун 2 үндсэн хэлбэртэй.

            1-рт : Хувь хүний мөн чанарыг илэрхийлдэг. Ёс суртахууны чанарууд /эр зориг, шударга ёс, өгөөмөр сэтгэл, даруу зан /

2-рт  Нийгмийн ёс суртахууны хэм хэмжээ /хулгай бүү хий, амьтан бүү ал гэх мэт /

1. Хувь хүний сс суртахууны  шинж нь хувь хүнээс нийгэмтэйгээ хэрхэн харьцаж буйгаар тодорхойлогддог.

2. Нийгмийн зан суртахуун хэм хэмжээ  Ёс суртахуун нийгмийн бүхий л харилцаанд илэрч байдаг

Улс төрийн харилцаа нь хүмүүнлэг ба хүмүүнлэг бус, эдийн засгийн харилцаа нь шударга ба шударга бус, оюун санааны харилцаа нь үнэнч ба үнэнч бус гэх мэт ёс суртахууны мөн чанараар тодорхойлогддог.

Улс төр, эдийн засгийн   оюун санааны бүх үйл явцад ёс суртахууны мөн чанар илэрдэг.

Ёс суртахууны бүтэц, үүрэг:

Ёс суртахууны бүтцэд ухамсар, үйлдэл, харилцаа гэсэн гурван элементийг авч үздэг. Чиглэсэн зорилготой үйлдэл нь материаллаг болон оюун хэрэгцээг төрүүлж байдаг. Ёс суртахууныг үйлдэл нь хүний амьдрал үйл ажиллагааны олон талыг хамарсан ойлголт. Үйлдэлийн үр дүн нь субъектик хувийн онцлог шинж, мэдрэмжээс их хамаарна.

Нийгмийн хөгжлийн явцад хүний дагаж мөрдөх ёс горим, хэм хэмжээ нь өрөөр үйлдэл юм.

Ухамсар:  Ёс суртахууны ухамсар нь шашин, улс төр, гоо сайхан, эрхийн ухамсартай салшгүй холбоотой юм. Ёс суртахууны ухамсар гэдэг нь хүмүүс хоорондоо болон нийгэмтэйгээ харилцах  хэм хэмжээ, ойлголт, зарчмуудын цогц хүмүүсийн ёс суртахууны ухамсрыг бүрдүүлж байгаа үүрэг, нинжин сэтгэл хүнлэг  чанар зэрэг нь тодорхой хэмжээний сэтгэл хөдлөлөөр илэрч байдаг.

Ёс суртахууны ухамсрын түвшин ямар байхаас аливаа үйлдэлд үнэлэмж өгөх нь янз бүр байна. Ёс суртахууны ухамсрын хувийн болон нийгмийн гэж ангилдаг. Хувь хүний ухамсарт сайн үйл, өрөвдөх зөөлөн сэтгэл, бусдын төлөө санаа тавих, халамж хайр зэргийг цогц юм.

Нийгмийн ухамсарт нийгэм бүлгүүдийн тогтвортой оршин тогтнох нэг нөхцөл нь ёс суртахууны харилцан дэмжлэг, эв санаа мөн. Ёс суртахууны ухамсарыг хэрэгжүүлэх байдлаар нь ердийн ба онолын гэсэн 2 хэлбэртэй хуваадаг.

Ердийн ухамсарын хэлбэрт: Бидний өдөр тутмын амьдралын харилцаанд илэрдэг эгэл хэм хэмжээ, үнэлэмж, ёс заншил нь ердийн ухамсарт хамаарна.

Онолын ухамсарын хэлбэрт / ёс суртахууны зарчим, хэм хэмжээ, ойлголтуудыг талаар тодорхой сургалтаар дамжуулан олон нийтэд боловсрол хүмүүжил олгох замаар онолын ухамсрын төлөвшүүлнэ.

Харилцаа: Нийгмийн харилцааны өвөрмөц хэлбэр юм. Энэхүү харилцаа нь бие хүнээс нийгэмтэй, байгальтай, төртэй, эд зүйлстэй харилцахад үүсдэг. Ёс суртахууны харилцаа нь нийгмийн хөгжлийг дагаад өөрчлөгдөн байдаг. Жишээ нь: төвлөрсөн төлөвлөгөөт болон зах зээлийн эдийн засгийн харилцааны хүнээс мөнгө, хэрэгцээт эд зүйлсэд хандах байдлаар ялгаатай.

  1. Хүн ба төрийн харилцаа нь улс төрийн, эдийн засгийн хийгээд ёс суртахууны, гоо сайхны, эрхийг харилцааг агуулна. Ёс суртахууны үүрэг : Ёс суртахуун нь хоорондоо уялдаа холбоо бүхий дараахи үүргүүдийг гүйцэтгэнэ.  Үүнд: Зохицуулах үүрэг ёс суртахуунаар зохицуулах харилцаа маш өргөн бөгөөд нийгмийн болон хувийн сонирхол, үйлдлийг сайн үйлд чиглүүлдэг. Ёс суртахууны зохицуулах зүйл нь харилцаа, хүний зан араншин, биеэ авч явах байдал юм. Үүний зэрэгцээ улс төр, урлаг, шашин зэрэг нь дам зохицуулагдана.
  2.  Хүмүүжлийн үүрэг / бие хүнийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх үүрэгтэй. Хувийн ухамсар төлөвшихөд идэвхитэй нөлөө үзүүлдэг. Ёс суртахууны мэдлэг боловсрол, хүмүүжлийн чиг нь ёс бус байдал хийхээс сэргийлэх, ёс суртахууны төлөвшлийг хангах зорилготой байдаг.
  3. Ёс суртахууны танин мэдэхүйн үүрэг: нийгмийн ба хувийн ёс суртахууны ухмсарын тусгах хэм хэмжээ, үзэл ойлголтуудыг илэрхийлнэ. Ёс суртахууны танин мэдэхүй нь ердийн болон онолын төвшнөөр ялгаатай байдаг. Ёс суртахууны хувьсгал түүний нийгэмд гүйцэтгэх үүрэг зүй тогтлыг танин мэдэхэд ёс зүй онцгой үүрэгтэй салбар юм.
  4. Үнэлэмжийн үүрэг/ хүн өөрийн болон бусдын зан байдал, ёс суртахууны хүмүүжилд үнэлгээ өгч байдаг / энэ утгаараа үнэлэмжийн үүрэг гүйцэтгэнгэ.

Ёс суртахууны алтан дүрэм: Буддагийн сургаальд хэн бүхэн амьдралын 2 туйлаас зайлсхийх ёстой.

  1. Буруу хүслээ хангах гэж хөөцөлдөхөөс сэргийлэх
  2. Бие махбодь, санаа сэтгэлээ элдвээр тарчлаан зовоож, хүнд хатуу амьдралын дээдлэхээс болгоомжилж байх .Амьдралын энэ 2 туйлаас зайлж билгийн нүдээ нээж оюун ухааны хөгжүүлж гэгээрүүлдэг амьдралын дундаж зам баримтлах хэрэгтэй гэж сургасан байдаг.

Эрх зүй, ёс суртахууны харилцан холбоо

Эрх зүй нь нийгмийн бусад хэм хэмжээ, ёс суртахууны хэм хэмжээтэй холбоотойгоор нийгмийн харилцааг зохицуулдаг. Ёс суртахуун бол хүмүүсийн оюун санааны амьдралын салшгүй хэсэг мөн. Ёс суртахууны хэм хэмжээнүүд нь олон түмний санаа бодлын дэмжлэг, шашны үйл ажиллагаа, урлаг утга зохиол зэрэгт өөрийн тусгалыг олж баяжин хөгжсөөр иржээ.

Ёс суртахуун, эрх зүй хоёр нь үүсэл хөгжлийн хувьд хоорондоо ямагт холбогдож ирсэн байдал нь түүх, ном сударт олонтаа тэмдэглэн бичсэн байдаг. Эрх зүй, ёс суртахууны ал аль нь хүмүүсийн зан байдлыг зохицуулах талаар адил төстэй бас нэг нь нөгөөгөөсөө ялгаатай талууд ч байдаг.

Ёс суртахуун, эрх зүй хоёрын ялгаатай ижил талууд:

- Ёс суртахуун нь үүслийн хувьд эрх зүйгээс өмнө үүссэн бөгөөд нийгмийн хөгжлийн явцад ёс суртахууны хэм хэмжээний агуулга, хэлбэр өөрчлөгдөн хөгжиж иржээ. / үүсэл гарлын хувьд /

- Ёс суртахууны хэм хэмжээ нь нийгмийн амьдралд хэрэгжүүлэхэд итгүүлэх болон олон нийтээр дэмшүүлэх арга ажиллагаанд тулгуурладаг. Харин эрх зүй хэм хэмжээг  хуулиар  урьдчилан тогтоосон төрийн албандан аргын баталгаатай хэрэглэдэг. / хэрэгжих байдлын хувьд /

- Эрх зүйн хэм хэмжээг хууль, зарлиг, тогтоол, дүрэм, тушаал зэрэг хэлбэрүүдээр илэрдэг. Ёс суртахууны хэм хэмжээ нь эрх зүйн адил урьдчилан  тогтоосон  тодорхой хэлбэрээр илэрдэггүй / илрэх хэлбэрийн хувьд /

Эрх зүйн харилцаанд оролцож байгаа субъектүүдийн эдлэх эрх, биелүүлэх үүргийн төрийн хуулиар тодорхой тогтоосон байна. Ёс суртахууныы хэм хэмжээгээр зохицуулж байгаа субъектүүдийн эдлэх эрх, биелүүлэх үүргийн эрх зүйн адил тодорхой заадаггүй.

Эрх зүй, ёс суртахуун хоёр нь нийгмийн амьдралд хэрэгжихдээ харилцан бие биедээ нөлөөлөх үндсэн дээр цаашид хөгжиж байна. Эрх зүй, ёс суртахууны хэм хэмжээ бие биедээ ойртох, харилцан нөлөөлөх явдал зүй тогтол бүхий үзэгдэл юм. Эрх зүй, ёс суртахууны асуудлаар сократ, Платоноос эхлээд олон арван сэтгэгчдийн бүтээлээс суралцаж, эзэмших нь нийгмийн сэтгэлгээний нэн чухал асуудлуудын нэг болж байна.

Хүүхдэд цагаан толгой зааж сургадагтай адил сайхан зан харилцааг ч сургах хмүүжүүлэх хэрэгтэй. Хүн төрөлхтний оюуны амьдрал, үйл ажиллагааны эрхэм үнэ цэнэ болох ёс суртахуун гэх юу болох түүний зарчим хууль, хууль хэмээх онолын үндэстэй эзэмших практикт хэрэглэн хэвшил сургахад чухал ач холбогдлоо өгөхөд оршином.

Ёс суртахуун нь хүмүүсийн үйлдвэрлэлийн зайлшгүй хэрэгцээ шаардлагаар  үүсчээ. Амьдралын хөгжингүй дэвшил, өөрчлөн шинэчлэлт, шинэ бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн явцад хүмүүсийн хоорондын харилцаа уялдуулан зохицуулах ур ухамсрын өвөрмөц үйл ажиллагаа ёс суртахуун бий болсон түүхтэй

Ёс суртахуун бол хүмүүсийн харилцааг уялдуулан тохируулагч оюуны онцлог үйл явц: нийгмийн ухамсарын өвөрмөц хэлбэр, хүний биеэ авч авах хэм хэмжээний цогцос юм. Ёс суртахууны мөн чанар нь түүний хүмүүсийн харилцааг уялдан зохицуулагч өвөрмөц үүрэгтэй.

Ёс суртахууны үндсэн үүрэг /функц/ нь хүмүүсийн харилцааг зохицуулах, үнэлэмж баримжаалалтай болгох, зөв сэдэлтэй болгох, урьдчилан зөвөөр хандах явдал юм.

Ёс суртахууны үндсэн ухагдахуун : сайн ба муу, шударга ёс, үүрэг, нинжин сэтгэл, нэр төр, аз жаргалын асуудал багтдаг.

Сайн ба муу: Бодит амьдралд сайн, муу үйл аль алин нь байдаг. Хүмүүс ихэнхдээ сайныг гэрэл гэгээтэй, тайвшруулах, улам сайн сайхан болгох зүйл мэт төсөөлдөг. Гэхдээ туйлын сайн сайхан гэж байдаггүй. Хүн бүхэндээ сайн чанараас гадна бас дутагдал бий. Гэтэл сайны бодит илрэл нь үлэмж олон талтай, ээдрээтэй байдаг учир түүнийг тодорхойлох бэрхшээлтэй.

Сайн үйл нь жаргал цэнгэлд хүргэдэг бол муу үйл нь золгүйдэл зовлонд хүргэдэг гэж үздэг. Сайн үйл нь хүнийг байгаагаараа ариусгаж түүнийг аминч, явцуу, хувийн эрмэлзлээс дээш гаргаж, хүний оршин ахуйн үндсэнд хүрч байдаг зүйл юм. Сайн үйл үгүй бол нийгмийн болон бие хүний оршин байх бололцоогүй юм. Муу нь нийгмийг, бие хүнийг дотоод ертөнцийг зохилдоог алдагдуулж, хүний амьдралын утга учрыг алдагдуулдаг. Сайн үйл хийж, сайн хүн байх төдийгүй бас түүнийг хамгаалж өдөр тутмынхаа амьдралд бататган тогтоох, сайн зан төлөвийг төлөвшүүлж чаддаг байх хэрэгтэй юм.

Шударга ёс: Зан суртахууны үнэлэл баримжаалал, харилцаанд зөв байх ёсыг илэрхийлдэг. М.С.Горбачев: Нийгмийн шударга ёсны зарчмыг амьдралд хэрэгжүүлэх нь ард түмний нэгдэл нягтрал нийгмийн улс төрийн тогтвортой байдал, өрнүүн хөгжлийн нөхцөл мөн гэж хэлсэн байдаг.

Ёс суртахууны эгэл хэм хэмжээнүүд :

Ёс суртахууны эгэл хэм хэмжээг ойлгуулж түүнийг амьдралдаа дагаж мөрдвөл нийгэм болоод тухайн хүнд тус дөхөм болно. Ёс суртахууны эгэл хэм хэмжээ нь нийгмийн хамгийн түгээмэл ердийн хэв журмыг зохицуулан сахиулах ёс суртахууныг нийтлэг ач холбогдолтой баримтлал, үнэлгээ юм.

Жишээлбэл: энгийн даруу зан, эелдэг нийтэч зан гэх мэт.

Зан сайтай   айлд хүн болгон цугларна

Замаг сайтай усанд шувуу болгон цугларна гэх мэтээр ардын зүйр цэцэн үг, домог ярианд хүртэл зан суртахуун, ёс суртахууны  шинж чанаруудыг тусгасан байдаг нь манай улс хэр ёс суртахуунтай орон болох, яаж хандаж ирсэн нь тодхон харагдана.

Дүгнэлт

Дүгнэж үзэхэд эрх зүй, ёс суртахууны ач холбогдол, түүний харилцан ялгаа, бие биедээ хэрхэн нөлөөлж буй байдал зэргийг энэхүү илтгэлдээ тусгалаа.

Эрх зүйт төртэй хамгийн сайн засаглалтай орон байхыг хүсвэл улс орон бүр ёс суртахууны хэм хэмжээг иргэн бүрт ялангуяа дөнгөж цэцэглэж нахиалж буй балчирхан үрсүүддээ бид нар заан сургаж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах өсвар залуу үеийнхэндээ ёс суртахууны үндсэн ойлголтууд түүнийг яаж амьдралд зөв ашиглах, зөв амьдрах зэргийг заан сургаснаар эрх зүйн үндсийг бид зөв хөрсөнд суулгаж чадлаа гэсэн үг.

Хөрс хатуу, ямар ч үржил шимгүй бол тэр ургамал ургаж чадахгүйтэй адил бид өсвөр, залуу, бага насныхныгаа зөв сурган хүмүүжүүлж эрх зүй, ёс суртахууны мэдлэгийг олгохгүй бол нийгэм гажуудахад хүрнэ.

Тиймээс судлаач би энэхүү дүгнэлтэнд хүрлээ. Нийгмийн залгамж салаа болох залуу үеийнхэн мөн хүүхэд багачууддаа ёс суртахуун, эрх зүй гэх мэт нийгмийн үнэт зүйлс болон тулгуур ойлголтуудыг ЕБС-ийн хичээлийн хүрээнд оруулж бага наснаас нь энэхүү ойлголтуудыг суулгаж өгөх хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

Ном зүй

1. М.Золзаяа Ёс зүй 2008

2. Ш.Тунгалаг Ёс зүй

3. Д. Дашдэндэн, Д. Дашжамц Эрх зүйн, ёс суртахууны заах аргын зөвлөмж 1999 он

4. Т.Сэнгэдорж Монгол улсын төр, эрх зүйн үндэс 1995 он

5. Н.Гантулга Төр эрх зүйн ерөнхий онол УБ 1998 он



[1] Тєр эрх зїйн ерєнхий онол Н.Гантуяа УБ .1998 

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
kitty (зочин)

sain iltgel bolson bn aa. amjilt husie. heregtei zuil ih bn bayrlalaa.

nandia (зочин)

ih bayrllaa ih heregtei zuil bna, neg zuil guiy koran bolon hristosiin es surtghuuniig tawij ogch tuslaach

enhee (зочин)

сайхан нийтлэл болсон байна

үнго (зочин)

илүү боловсронгуй болго

бөб (зочин)

аөб

аб (зочин)

хэрэгтэй сэдэв бн баярлав

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)