SakiSaki

tuslamj

2012 оны 04-р сарын 24 Нийтэлсэн Byambasaikhan
hehe tyslaaj Дэлгэрэнгүй»

Microsoft PowerPoint тест

2012 оны 04-р сарын 04 Нийтэлсэн Byambasaikhan

Microsoft PowerPoint

1.Програмыг эхлүүлэх арга

a.start-programs-microsoft office-microsoft office power point                                                                b. start-programs-microsoft office-microsoft office excel                                                                            c.start-programs-microsoft office-microsoft office word                                                                                           d start-programs-microsoft office-microsoft office

 Дэлгэрэнгүй»

Microsoft Word тест

2012 оны 04-р сарын 04 Нийтэлсэн Byambasaikhan

Microsoft Word

1.Microsoft word программлуу орохын тулд ямар ямар үйлдлийг хийх хэрэгтэй вэ? a.Start-All Programs-Microsoft Office-Microsoft Office Word 2007

b.Start-All programs- Microsoft Office-Power Point 2007

c.Start-All programs-Accessories-WordPad

d.Start-All programs-Windows Update

 Дэлгэрэнгүй»

Excel тест

2012 оны 04-р сарын 04 Нийтэлсэн Byambasaikhan

Excel

1. Excel    программыг суулгахдаа ямар программын инсталл дискийг ашиглах вэ?

a.microsoft office     b.excel       c.word         d.workbook

 Дэлгэрэнгүй»

Блогт цаг, хуанли, цаг агаар, чат оруулах ...

2012 оны 03-р сарын 21 Нийтэлсэн Byambasaikhan

Блогт цаг, хуанли, цаг агаар, чат оруулах ...

 Google нь вэб сайтуудад зориулсан маш олон төрлийн "Gadget"-ийн сантай бөгөөд та тэндээс өөрт таалагдсан "Gadget"-ийг блогдоо байрлуулах боломжтой. Жишээ нь: * Цаг * Хуанли * Тоглоомууд * MP3 тоглуулагч * Онлайн толь бичиг * Зурхай гэх мэт. Үүний тулд http://www.google.com/ig/directory?synd=open хаягаар орж таалагдсан "Gadget"-ийнхаа сорс кодыг өөрийн блогд "html вижет" үүсгэн оруулна. Кодыг авахдаа "add to your webpage" дээр дарж гарч ирэх хуудсан дээр тохиргоо хийнэ. Ингээд "Get the code" товчыг дарснаар танд кодыг харуулах болно. Үүнийг та хуулж авах хэрэгтэй. Блогт цаг оруулах http://localtimes.info/Asia/Mongolia/Ulaanbaatar/ сайтаас цаг, template сонгоод HTML кодыг нь хуулаад өөрийнхөө блог дээрх вижет дээрх HTML кодыг хуулна. http://www.clocklink.com вэб сайтаас өөрийн дуртай цагаа сонгож түүний HTML кодыг нь хуулан вижет дээрээ нэмнэ. Блогтоо calendar оруулах http://www.hitarek.com сайтаас хуанли оруулах боломжтой. Блогтоо тоолуур оруулах http://www.freebloghitcounter.com/ Блогтоо цаг агаарын мэдээ оруулах http://weather.bamdaa.com/ Блогтоо yahoo messenger оруулах http://messenger.yahoo.com/pingbox/ Блогт тоглоом оруулах http://www.google.com/ig/directory?synd=open

Хүний ухамсар

2012 оны 03-р сарын 21 Нийтэлсэн Byambasaikhan

Хүний ухамсар

Би-ертөнцийг бүтээгч, энэ бол надад байгаа хамгийн гол зүйл. Өөрийн хийж буй бүхий л зүйлийг би ухамсартаа агуулж байдаг учраас би ертөнцийг бүтээгч.’

Д.Хармс


    Мөн чанар талаас нь авч үзвэл ухамсар бол хүний тархины шинж, сэтгэцийн тусгалын болон хүний өөрийн зохицуулгын дээд хэлбэр, түүхэн хувьсах хөгжлийн бүтээгдэхүүн хамтдаа мөн. Ухамсарын агуулга нь хүрээлэн байгаа бодит байдал, материаллаг үндэс нь хүний тархи, харин түүний салшгүй үндсэн хэсэг нь сэтгэлийн хөдөлгөөн, танин мэдэхүй, харилцаа юм.

    Сэтгэц нь бидний үйл ажиллагаагаар илэрч, танигдаж байдаг. Хүн хөдөлмөрийн ямар хэлбэрийг эрхэлж байгаагаас үл хамааран аливаа үйл ажиллагааг гүйцэтгэхдээ бүтээгч, үүсгэн байгуулагчийн үүрэг гүйцэтгэдэг.

    Үйл ажиллагааны явцад бие хүний сэтгэл, сэтгэцийн ертөнцийн баялаг цар хүрээ, тухайлбал, оюун ухааны мөн чанар, зориг, зохион бодохын хүч, авъяас чадвар, зан төлөвийн шинжүүд илэрдэг. Үйл ажиллагаа нь нийгмийн категори болохынхоо хувьд нийгмийн шинжийг агуулдаг. Амьтдын хувьд амьдрал үйл ажиллагаа нь бие махбодоо орчиндоо зохицуулах байдлаар явагддаг. Харин хүний хувьд байгалиас ухамсартайгаар ялгарах үйл ажиллагаа явуулдаг нь ойлгомжтой билээ. Тэрээр өмнөө зорилго тавьж садлаа ухамсарлаж, өөрийгөө идэвхжүүлдэг.

   Үйл ажиллагааны асуудал нь бие хүний хөгжлийн асуудалтай нэн холбоотой. Учир нь бие хүн үйл ажиллагааны явцад төлөвшиж, нээж, хөгжиж байдаг. Энд мөн ухамсрын төлөвшил ч явагдана. Үүний зэрэгцээ үйл ажиллагаа гэдэг нь хүрээлэн байгаа орчинтой харилцан үйлдэл хийх хүний үйлдэл бөгөөд идэвхгүй бус, идэвхтэй ухамсартай үйл явц юм.

Хүний үйл ажиллагаа нь олон янзын хэлбэрүүдтэй. Энэ нь материаллаг үнэт зүйлсийг бий болгоход чиглэсэн, нийгмийн бүлгүүдийн хамтын хүч, идэвхээр зохион байгуулагдсан, сургалт ( сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа ), хүмүүжил, эрдэм шинжилгээний хөдөлмөр юм.

Үйл ажиллагааны явцад хүн үйлдэл хөдөлгөөн хийх, олон талаас нь сэтгэх зэрэг ихээхэн чармайлт гаргадаг.

Эцэст нь хэлэхэд, хүний үйл ажиллагаа явцуу зүйл биш. Хүн үйл ажиллагаандаа нийгмийн ач холбогдолтой зорилгыг өмнөө тавьж чадвал бусдын хүрээгүй гайхамшигтай үр дүнд ч хүрч чаддаг.

Оюуны өмчийн эрхийг хүндэтгэн хамгаалах тухай

2012 оны 03-р сарын 21 Нийтэлсэн Byambasaikhan

Санамж. Оюуны өмчийн эрхийг хүндэтгэн хамгаалах тухай

Plagiarism буюу зохиолын хулгай нь латин хэлний “kidnapper” /хүүхдийн хулгайч, барьцаалагч/ гэсэн үгнээс үүсэлтэй ажээ. Энэ нь хэн нэгний санааг яг өөрийн юм шиг танилцуулахыг хэлнэ. Зохиолын хулгайг хэдийвээр санаатай болон санамсаргүй хийдэг боловч энэ нь ноцтой, шийтгэл хүлээвэл зохих гэмт хэрэг мөн.

- Санаатай үйлдсэн зохиолын хулгай нь эх бичвэрээс өгүүлбэр өгүүлбэрээр нь шуд хуулж, түүнийгээ өөрийн юм шиг танилцуулсан, хэн нэгнээс санаа авснаа мэдэгдэлгүйгээр дүгнэлт хийх, эсвэл, бусдын хийсэн бие даах ажлыг авч өөрийн нэр дээр өгөх зэрэг хэлбэрээр илэрдэг.

- Санамсаргүй үйлдсэн зохиолын хулгай нь өөр зохиогчийн хэлсэн зүйлээс ишлэл авахдаа түүнийг хашилтанд бичихээ мартсан, зүүлт хийгээгүй зэргээр илэрдэг. Гэхдээ энэ нь ишлэл зүүлт хийх шаардлагыг ойлгоогүйгээс, эх сурвалжаас авахдаа, мөн арай өөрчилж хэлэхдээ хайхрамжгүй хандсанаас голлон үүсдэг.

ESL. Ихэнх улс оронд, АНУ-д ч багш нар оюутны өөрийнх нь санаа, сэтгэлгээ, бичвэрийг үнэлдэг. Харин зарим оронд оюутнуудыг аль нэг эрдэмтний хэлсэн үгийг авч хэрэглэж байгаагаа заавал мэдээлэх шаардлагагүй гэж үздэг тал бий. Гэхдээ энэ нь тэднийг дадлагажуулахтай холбоотой байж болох юм. Харин АНУ-д бол бусдын хэлсэн үг, санааг ишлэл авахгүйгээр ашиглах нь зохиолын хулгайд тооцогдох, үл зөвшөөрөх зүйл юм. Та энэхүү зөвлөмжид эргэлзэж байвал багшаасаа асууж, зөвлөгөө аваарай.

Зохиолын хулгайгаас зайлсхийхийн тулд юу анхаарах вэ?

- Та ямар төрлийн эх сурвалжийг ашиглах гэж байна вэ? Өөрөөр хэлбэл, өөрийн чинь боловсруулсан материал уу? Ерөнхий мэдлэг үү, эсвэл, хэн нэгний боловсрулсан материалыг ашиглах гэж байна уу? Өөр хэн нэгний материалыг ашиглаж байгаа бол тэр тухайгаа заавал мэдээлэх /ишлэл авах/ хэрэгтэй.

- Та бусдын материалаас ишлэл авч байгаа бол зүүлтээ тодолрхой хийсэн үү? Ишлэлийг хашилтанд ялгаж бичсэн үү?

- Бусдын материалыг арай өөрчилж /өөрөөр илэрхийлж/, эсвэл, дүгнэх гэж байгаа бол та зохиогчийнхоор бус, өөрийнхөө үг хэллэгээр бичиж найруулсан уу? Тухайн зохиогчийн хэллэгийг арга буюу ашиглавал өөрчилсхийн хэлж, дүгнэж буй зүйлдээ хашилт хэрэглэсэн үү? Зохиогчийн санааг гуйвуулахгүйгээр илэрхийлж чадсан уу?

- Эхэд бусдын материалаас ашиглах бүрдээ зүүлт хийсэн үү? Ашигласан материал чинь бүрэн төгс, тодорхой болж чадсан уу?

- Иш татсан бүтээлүүдийн жагсаалт чинь бичсэн ажилдаа хэрэглэсэн бүх эх сурвалжийг багтаасан уу?

- Бусдын материалыг өөрийн вэб хуудсанд ашиглах гэж байгаа бол хэрэглэх зөвшөөрөл авсан уу?

/МУБИС.ТНУС, Билефельдийн их сургууль. “Магистратурын сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйн шинэчлэл” Сургалт семинар.Хэрэглэгдэхүүн. УБ., 2005-09.09-10 Орчуулсан С.Энхтүвшин 2005 – 09 – 02/

“Гэр бүлийн хөрөг“ зурган сорил

2012 оны 03-р сарын 21 Нийтэлсэн Byambasaikhan

“Гэр бүлийн хөрөг“ зурган сорил

Судалгааны зорилго: Хүүхдийн гэр бүлийн гишүүддээ хандах харьцаа, хандлага, гэр бүлийн дотоод уур амьсгал, гэр бүлийн дотор хүүхдийн эзэлж буй байр суурийг тодорхойлход голлон хэрэглэдэг.

Ашигласан хэрэглэгдэхүүн:

Ш Бичгийн цаас А4

Ш Хар харандаа

Ш Өнгийн харандаа

Ш Баллуур

Судалгаанд оролцсон хүүхэд: Зургаан настай, охин, цэцэрлэгт явдаг. Гэртээ аав, ээж, эмээгийн хамт хувийн орон сууцанд амьдардаг. Эмээ нь тэтгэвэрт гарсан гэртээ байдаг. Ээж аав хоёр нь наймаанд явдаг. Аав эмээ хоёр нь орос ээж нь монгол учир ирлийз байсан.

Зураг зурсан дараалал

1. Байшин – хана, хаалга, цонх сэтэгл хөдлөл илрээгүй

2. Аав айж түгшсэн шинжтэй байсан

3. Ээж хэвийн

4. Өөрийгөө сэтгэл хангалуун

5. Эмээ дурамжхан

6. Нар ямар ч дармтгүй бас инээсэн

7. Үүл инээж асуусан зүйлд өөртөө итгэлтэй хариулж эхэлсэн

8. Газар

Гэр бүлийнхнийх нь тухай асуухад тийм ч таатай хүлээж аваагүй

Зураг зурсан дарааллал ба зурж буй зүйлдээ хандах хүүхдийн хандах хандлага

Хүүхдээс ямар өнгийн харандаагаар гэр бүл гэсэн зургаа зурхыг асуухад хар өнгийн харандаагаар зургаа зурна гэсэн. Тэгээд хамгийн эхэнд байшингаа зурсан. Дараа нь аавыгаа зурахдаа тал биеийг нь зурж зарим эрхтэн дутуу байснаас гадна дарж тодруулсан энэ үед хүүхдийн нүүрэнд айж түгшсэн шинж илэрсэн. Тэгээд ээжийгээ зурахдаа чихийг нь зураагүй, чанга дарж зурсан ба ээжийнхээ гутлыг зурахдаа давхарлаж зурсан. Дараа нь өөрийгөө зурахдаа ээжтэйгээ адилхан зурсан гэхдээ зарим хэсгийг нь баллуурдаж байгаад дахин зурсан. Тэгээд эмээгээ зурсан. Эмээгээ зурахдаа гар зураагүй. Байшин болон гэр бүлээ зурахдаа хүүхэд маань тийм ч их баярлаагүй дурамжхан харагдсан. Харин нар үүл зэрэг гадаад орчны зүйлсийг зурахдаа үл мэдэг инээмсгэлж харандаа хөнгөн дарж зурсан.

Зураг зурж байх явцад хүүхдээс гэр бүлдээ хэн хэнтэй амьдардаг? Зурган дээрх хүмүүс юу хийж байна вэ? Гэрийнхэн чинь хаана ажилладаг вэ? Гэрийн ажлийг хэн ихэвчлэн хийдэг вэ? Чи гэрийнхнээсээ хэнтэй нь илүү ойр дотно гэж асуусан.

Хүүхэд маань гэртээ аав, ээж, эмээгийн хамт хувийн орон сууцанд амьдардаг. Эмээ нь тэтгэвэрт гарсан гэртээ байдаг. Ээж аав хоёр нь наймаанд явдаг. Эмээ нь гэр орны ажил хийдэг. Зурган дээр эмээ, ээж хоёртойгоо дэлгүүр орох гэж байгаа. Яагаад гэвэл аав дэлгүүрээс юм авчир гэсэн. Тэгээд аав цонхоор харж байгаа гэж хэлсэн. Би ээжтэйгээ илүү дотно байдаг гэж хариулсан.

Дүгнэлт

Зураг зурахдаа хар өнгийн сонгосон амьдралыг үзэх үзэл нь гутранга, нэг л өнцгөөс хардаг бололтой. Хүүхэд хамгийн эхэнд байшингаа зурснаас үзхэд гэр бүл гэдэг ойлголтонд байшин нь илүү их нөлөөлдөг бололтой. Гэр бүлийн бүх гишүүдэд чих байхгүй байгаагаас гэр бүлд зөрчил байдгийг илэрхийлнэ. Гэр бүлийнхний хийж буй үйлдэл нь хоёр хэсэг буюу аав нь ганцаараа харж байгаагаар зурсан байхад ээж, эмээ болон өөрийгөө хамт дэлгүүр орж байгаагаар зурсан нь гэр бүлийн зөрчил нь гэр бүлийг 2 хэсэг болгосон бололтой. Аавыгаа зурахдаа гэр бүлээсээ алслагдмал харж хянаж байгаагаар тодруулан зурсан ба зарим нэг эрхтэн дутуу байгаагаас хүүхэд ааваасаа айж түгшдэг ба гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд аав бэрхшээл учруулдаг бололтой. Ээжийгээ зурахдаа үл мэдэг инээсэн ба өөрийгөө ээжтэйгээ адил зурсан нь гэр бүлээсээн хамгийн дотно байдаг бололтой. Эмээгээ зурахдаа гаргүй зурсан нь гэр бүлийн зөрчилдийг харуулна. Өөрийгөө хэвийн хэмжээтэй зурснаас гадна гэр бүлийн эмэгтэй гишүүдийн хөлийн тавилт хоёр тийшээ харснаас гадна өсгийтэй гутал зурсан нь өөртэй итгэлтэйг харуулна. Энэ бүхнийг нэгтгэн үзвэл гэр бүл нь зөрчилтэй, хоёр хуваагдсан, ааваасаатайгаа харьцаа муутай, ээжтэйгээ дотно байдаг мөн өөртөө итгэлтэйг харуулна

Сэдэв: Эрх зүй ба ёс суртахуун

2012 оны 03-р сарын 21 Нийтэлсэн Byambasaikhan


Илтгэл

Сэдэв: Эрх зүй ба ёс суртахуун

С.Бямбасайхан

Агуулга

Оршил

Эрх зүйн хэм хэмжээ гэж юу вэ?

Ёс суртахууны бүтэц үүрэг

Эрх зүй, ёс суртахууны харилцан холбоо

Дүгнэлт

Ном зүй

Удиртгал

Хүмүүсийн хоорондын харилцаа нь  эрх зүйн хэм хэмжээ, ёс суртахууны хэм хэмжээ хоёроор зохицуулагдаж ирсэн билээ. Ёс суртахуун, эрх зүй хоёр нь нягт холбоотой бөгөөд ёс суртахуунгүйгээр эрх зүй, эрх зүйн зохицуулалтгүйгээр ёс суртахуун оршино гэдэг хараахан зөв ойлголт биш юм. Ёс суртахуун, эрх зүй гэсэн ойлголтуудыг нэгтгэн авч үзэж амьдралд хэрэгжүүлэх нь хүн хийгээд нийгэмд илүү их тустай юм. Тиймээс тухайн хүн бүр ёс суртахууны хэм хэмжээ эрх зүйн хэм хэмжээг сахиж чадвал хүн өөрийн жинхэнэ мөн чанарыг олоход тусална. Эрх зүй ба ёс суртахууны хэм хэмжээнүүд нь нийгэмд бодитойгоор хэрэгжихдээ харилцан бие биедээ нөлөөлөх үндсэн дээр цаашид хөгжсөөр байна.

Эрх зүйн хэм  хэмжээ

Эрх зүйн хэм  хэмжээ гэж төрийн хүсэл зориг болон эрхзүйн субъектүүдийн тохиролцоог илэрхийлэн нийгмийн харилцааг зохицуулахын тулд эрх бүхий зохих этгээдүүдээс тогтоосон хууль зүйн засаглалаар хэрэгжилт нь хангагдаж байдаг зан үйлийн боломжит ба зайлшгүй байх хэр хэмжээг тодорхойлсон заавал биелэгдэх нийтлэг шинжтэй горим мөн.[1] Эрх зүйн хэм  хэмжээ нь нийгмийн хэм хэмжээний нэг төрөл болохын тулд түүнд байдаг нийтлэг шинжийг агуулна.

Эрх зүйн хэм  хэмжээний онцлог шинж:

- Төр болон эрх зүйн этгээдүүдийн хуульчлан өргөмжилсөн хүсэл зоригийн илэрхийлэл мөн

- Эрх зүйн хэм  хэмжээг зөвхөн батлан гаргах эрх бүхий субъект бүтээдэг

- Эрх зүйн хэм  хэмжээ нь нийгмийн харилцааны нийтлэг гол талуудыг хамтран зохицуулдаг

- Эрх зүйн хэм  хэмжээ нь зайлшгүй даган мөрдөгвөл зохих зан үйлийн горим учраас түүний хэрэгжилт нь төрийн албадлагын хүч хэрэгслээр хангагдаж байдаг

- Эрх зүйн хэм  хэмжээ нь нийгмийн гишүүдийн зан үйлийг тэдгээрийн эдлэх эрх хүлээх үүргийг нь зааж өгөх замаар нарийвчлан тодорхойлно.

- Эрх зүйн хэм  хэмжээ нь үйлчлэх хүрээндээ бусдын хүсэл зоригоос үл хамаарч нэг мөр хэрэгжиж байдаг

- Эрх зүйн хэм  хэмжээ нь эрх зүй актуудад тодорхой хэлбэрийг олж хуульчлан тусгагдсан байдаг

- Эрх зүйн хэм  хэмжээ нь тухай цаг үеийн бодит байдлыг тусгахаас гадна зайлшгүй байх ёстой шаардлагын түвшинг илэрхийлдэг

- Эрх зүйн хэм  хэмжээ нь нийгмийн тодорхой харилцааг бататган, зөвхөн тэр л харилцаагаа зохицуулан хамгаалж байдаг.

Ёс суртахуун гэж юу вэ?

Ёс суртахуун гэх ойлголт нь хүмүүсийн харилцааны хэм хэмжээ, ёс горим гэх мэт үнэт зүйлсүүдийг өөртөө багтаадаг.

Ёс суртахууны үүслийн талаарх хэд хэдэн үзэл баримтлалууд байдаг.

Үүнд:

1. Биологийн талаас үүсэлтэй гэж үздэг үзэл хүн амьтнаас илүү оюун ухаантай, сэтгэхүйн өндөр чадвартай байдаг нь ёс суртахуун үүсэх анхны нөхцөл болсон гэж үздэг үзэл баримтлал

2. Нийгмийн талаас үүсэлтэй /ёс суртахуун нь нийгэм, улс төр, эдийн засгийн харилцаанаас шалтгаалан үүсдэг гэж үздэг үзэл/

3. Хүн судлалын: /ёс суртахууныг хүний салшгүй уг чанараас үүссэн гэж үздэг үзэл /

4. Шашны талаас үүсэлтэй / ёс суртахууныг шашин, бурхан тэнгэрийн сургаалаас гарал үүсэлтэй гэж тайлбарладаг /

Ёс суртахуун нь маш өргөн хүрээний агуулгатай ойлголт бөгөөд сайн муу, шударга ёс гэх мэт. Хүний сэтгэлийн үзэгдлүүдтэй салшгүй холбоотой байдаг.

Ёс суртахуун  нь нийгэм хийгээд хүмүүсийн зан араншинг зохицуулж, хориглодог шинжтэй байдаг. Хүний дотоод хүсэл зоригийг хянадаг ёс суртахууны  хэм хэмжээнд захирагдах зэрэг нь ёс суртахуун яаж бие хүнд нөлөөлдөгийг харуулж байна.

Тодруулбал нэг бие хүн бусдад байнга худлаа ярьдаг. Тэр хүний үгэнд бусад хүмүүс хэзээ ч итгэдэггүй. Яагаад гэвэл нийгэм болон бусад хүмүүсийн зүгээс түүнийг  ёс суртахуунгүй худалч гэж үнэлдэг учраас дэлхийн олон эрдэмтэн судлаачид ёс суртахууны тухай сургаалийг өөр өөрийн өнцгөөр тайлбарласан байдаг.

1. Ёс суртахууны үнэлэмж тодорхой зорилготой учраас амжилт руу тэмүүлж ашигтай үйлдэл хийх ёстой гэж үздэг. / Ж.С.Милль, Б.Франклин /

2. Хүмүүс чин эрмэлзэлдээ тэмүүлэх замаар ёс суртахууны хүмүүжил олж боловсорч байдаг тухай / Платон, Августин, Б.Спиноза зэрэг /

Ёс суртахуун нь хүний ухамсар , зан байдлын  хэм хэмжээт үнэлэмж юм.

            Ёс суртахуунд зайлшгүй байх 3 шинж байдаг.

            1-рт Ёс суртахуун нь харилцаа юм.

            2-рт Ёс суртахуун заавал ямар нэг шаардлага, хэм хэмжээ, үнэлэмжийг илэрхийлнэ.

            3-рт хүний үзэл санаа, үйл ажиллагаа өөрөө дундаж гол ёсоор захирагдахыг зайлшгүй шаарддаг. Сайн гэдгийг батлахад зөв зохистой үйл хийсэн байхын хэлнэ.

            Ёс суртахуун бол сайн, муу үйл, шударга, шударга бус явдал, үүрэг, нэр төр, нинжин сэтгэлийг тухай хүмүүсийн төсөөлөлийг илэрхийлэгч зан байдлын дүрэм горим, хэм хэмжээний цогц мөн хэмээн судлаач Г. Амаржаргал Ёс суртахууны тухай өгүүлэх нь хэмээх номондоо тодорхойлсон байдаг.

            Ёс суртахуун 2 үндсэн хэлбэртэй.

            1-рт : Хувь хүний мөн чанарыг илэрхийлдэг. Ёс суртахууны чанарууд /эр зориг, шударга ёс, өгөөмөр сэтгэл, даруу зан /

2-рт  Нийгмийн ёс суртахууны хэм хэмжээ /хулгай бүү хий, амьтан бүү ал гэх мэт /

1. Хувь хүний сс суртахууны  шинж нь хувь хүнээс нийгэмтэйгээ хэрхэн харьцаж буйгаар тодорхойлогддог.

2. Нийгмийн зан суртахуун хэм хэмжээ  Ёс суртахуун нийгмийн бүхий л харилцаанд илэрч байдаг

Улс төрийн харилцаа нь хүмүүнлэг ба хүмүүнлэг бус, эдийн засгийн харилцаа нь шударга ба шударга бус, оюун санааны харилцаа нь үнэнч ба үнэнч бус гэх мэт ёс суртахууны мөн чанараар тодорхойлогддог.

Улс төр, эдийн засгийн   оюун санааны бүх үйл явцад ёс суртахууны мөн чанар илэрдэг.

Ёс суртахууны бүтэц, үүрэг:

Ёс суртахууны бүтцэд ухамсар, үйлдэл, харилцаа гэсэн гурван элементийг авч үздэг. Чиглэсэн зорилготой үйлдэл нь материаллаг болон оюун хэрэгцээг төрүүлж байдаг. Ёс суртахууныг үйлдэл нь хүний амьдрал үйл ажиллагааны олон талыг хамарсан ойлголт. Үйлдэлийн үр дүн нь субъектик хувийн онцлог шинж, мэдрэмжээс их хамаарна.

Нийгмийн хөгжлийн явцад хүний дагаж мөрдөх ёс горим, хэм хэмжээ нь өрөөр үйлдэл юм.

Ухамсар:  Ёс суртахууны ухамсар нь шашин, улс төр, гоо сайхан, эрхийн ухамсартай салшгүй холбоотой юм. Ёс суртахууны ухамсар гэдэг нь хүмүүс хоорондоо болон нийгэмтэйгээ харилцах  хэм хэмжээ, ойлголт, зарчмуудын цогц хүмүүсийн ёс суртахууны ухамсрыг бүрдүүлж байгаа үүрэг, нинжин сэтгэл хүнлэг  чанар зэрэг нь тодорхой хэмжээний сэтгэл хөдлөлөөр илэрч байдаг.

Ёс суртахууны ухамсрын түвшин ямар байхаас аливаа үйлдэлд үнэлэмж өгөх нь янз бүр байна. Ёс суртахууны ухамсрын хувийн болон нийгмийн гэж ангилдаг. Хувь хүний ухамсарт сайн үйл, өрөвдөх зөөлөн сэтгэл, бусдын төлөө санаа тавих, халамж хайр зэргийг цогц юм.

Нийгмийн ухамсарт нийгэм бүлгүүдийн тогтвортой оршин тогтнох нэг нөхцөл нь ёс суртахууны харилцан дэмжлэг, эв санаа мөн. Ёс суртахууны ухамсарыг хэрэгжүүлэх байдлаар нь ердийн ба онолын гэсэн 2 хэлбэртэй хуваадаг.

Ердийн ухамсарын хэлбэрт: Бидний өдөр тутмын амьдралын харилцаанд илэрдэг эгэл хэм хэмжээ, үнэлэмж, ёс заншил нь ердийн ухамсарт хамаарна.

Онолын ухамсарын хэлбэрт / ёс суртахууны зарчим, хэм хэмжээ, ойлголтуудыг талаар тодорхой сургалтаар дамжуулан олон нийтэд боловсрол хүмүүжил олгох замаар онолын ухамсрын төлөвшүүлнэ.

Харилцаа: Нийгмийн харилцааны өвөрмөц хэлбэр юм. Энэхүү харилцаа нь бие хүнээс нийгэмтэй, байгальтай, төртэй, эд зүйлстэй харилцахад үүсдэг. Ёс суртахууны харилцаа нь нийгмийн хөгжлийг дагаад өөрчлөгдөн байдаг. Жишээ нь: төвлөрсөн төлөвлөгөөт болон зах зээлийн эдийн засгийн харилцааны хүнээс мөнгө, хэрэгцээт эд зүйлсэд хандах байдлаар ялгаатай.

  1. Хүн ба төрийн харилцаа нь улс төрийн, эдийн засгийн хийгээд ёс суртахууны, гоо сайхны, эрхийг харилцааг агуулна. Ёс суртахууны үүрэг : Ёс суртахуун нь хоорондоо уялдаа холбоо бүхий дараахи үүргүүдийг гүйцэтгэнэ.  Үүнд: Зохицуулах үүрэг ёс суртахуунаар зохицуулах харилцаа маш өргөн бөгөөд нийгмийн болон хувийн сонирхол, үйлдлийг сайн үйлд чиглүүлдэг. Ёс суртахууны зохицуулах зүйл нь харилцаа, хүний зан араншин, биеэ авч явах байдал юм. Үүний зэрэгцээ улс төр, урлаг, шашин зэрэг нь дам зохицуулагдана.
  2.  Хүмүүжлийн үүрэг / бие хүнийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх үүрэгтэй. Хувийн ухамсар төлөвшихөд идэвхитэй нөлөө үзүүлдэг. Ёс суртахууны мэдлэг боловсрол, хүмүүжлийн чиг нь ёс бус байдал хийхээс сэргийлэх, ёс суртахууны төлөвшлийг хангах зорилготой байдаг.
  3. Ёс суртахууны танин мэдэхүйн үүрэг: нийгмийн ба хувийн ёс суртахууны ухмсарын тусгах хэм хэмжээ, үзэл ойлголтуудыг илэрхийлнэ. Ёс суртахууны танин мэдэхүй нь ердийн болон онолын төвшнөөр ялгаатай байдаг. Ёс суртахууны хувьсгал түүний нийгэмд гүйцэтгэх үүрэг зүй тогтлыг танин мэдэхэд ёс зүй онцгой үүрэгтэй салбар юм.
  4. Үнэлэмжийн үүрэг/ хүн өөрийн болон бусдын зан байдал, ёс суртахууны хүмүүжилд үнэлгээ өгч байдаг / энэ утгаараа үнэлэмжийн үүрэг гүйцэтгэнгэ.

Ёс суртахууны алтан дүрэм: Буддагийн сургаальд хэн бүхэн амьдралын 2 туйлаас зайлсхийх ёстой.

  1. Буруу хүслээ хангах гэж хөөцөлдөхөөс сэргийлэх
  2. Бие махбодь, санаа сэтгэлээ элдвээр тарчлаан зовоож, хүнд хатуу амьдралын дээдлэхээс болгоомжилж байх .Амьдралын энэ 2 туйлаас зайлж билгийн нүдээ нээж оюун ухааны хөгжүүлж гэгээрүүлдэг амьдралын дундаж зам баримтлах хэрэгтэй гэж сургасан байдаг.

Эрх зүй, ёс суртахууны харилцан холбоо

Эрх зүй нь нийгмийн бусад хэм хэмжээ, ёс суртахууны хэм хэмжээтэй холбоотойгоор нийгмийн харилцааг зохицуулдаг. Ёс суртахуун бол хүмүүсийн оюун санааны амьдралын салшгүй хэсэг мөн. Ёс суртахууны хэм хэмжээнүүд нь олон түмний санаа бодлын дэмжлэг, шашны үйл ажиллагаа, урлаг утга зохиол зэрэгт өөрийн тусгалыг олж баяжин хөгжсөөр иржээ.

Ёс суртахуун, эрх зүй хоёр нь үүсэл хөгжлийн хувьд хоорондоо ямагт холбогдож ирсэн байдал нь түүх, ном сударт олонтаа тэмдэглэн бичсэн байдаг. Эрх зүй, ёс суртахууны ал аль нь хүмүүсийн зан байдлыг зохицуулах талаар адил төстэй бас нэг нь нөгөөгөөсөө ялгаатай талууд ч байдаг.

Ёс суртахуун, эрх зүй хоёрын ялгаатай ижил талууд:

- Ёс суртахуун нь үүслийн хувьд эрх зүйгээс өмнө үүссэн бөгөөд нийгмийн хөгжлийн явцад ёс суртахууны хэм хэмжээний агуулга, хэлбэр өөрчлөгдөн хөгжиж иржээ. / үүсэл гарлын хувьд /

- Ёс суртахууны хэм хэмжээ нь нийгмийн амьдралд хэрэгжүүлэхэд итгүүлэх болон олон нийтээр дэмшүүлэх арга ажиллагаанд тулгуурладаг. Харин эрх зүй хэм хэмжээг  хуулиар  урьдчилан тогтоосон төрийн албандан аргын баталгаатай хэрэглэдэг. / хэрэгжих байдлын хувьд /

- Эрх зүйн хэм хэмжээг хууль, зарлиг, тогтоол, дүрэм, тушаал зэрэг хэлбэрүүдээр илэрдэг. Ёс суртахууны хэм хэмжээ нь эрх зүйн адил урьдчилан  тогтоосон  тодорхой хэлбэрээр илэрдэггүй / илрэх хэлбэрийн хувьд /

Эрх зүйн харилцаанд оролцож байгаа субъектүүдийн эдлэх эрх, биелүүлэх үүргийн төрийн хуулиар тодорхой тогтоосон байна. Ёс суртахууныы хэм хэмжээгээр зохицуулж байгаа субъектүүдийн эдлэх эрх, биелүүлэх үүргийн эрх зүйн адил тодорхой заадаггүй.

Эрх зүй, ёс суртахуун хоёр нь нийгмийн амьдралд хэрэгжихдээ харилцан бие биедээ нөлөөлөх үндсэн дээр цаашид хөгжиж байна. Эрх зүй, ёс суртахууны хэм хэмжээ бие биедээ ойртох, харилцан нөлөөлөх явдал зүй тогтол бүхий үзэгдэл юм. Эрх зүй, ёс суртахууны асуудлаар сократ, Платоноос эхлээд олон арван сэтгэгчдийн бүтээлээс суралцаж, эзэмших нь нийгмийн сэтгэлгээний нэн чухал асуудлуудын нэг болж байна.

Хүүхдэд цагаан толгой зааж сургадагтай адил сайхан зан харилцааг ч сургах хмүүжүүлэх хэрэгтэй. Хүн төрөлхтний оюуны амьдрал, үйл ажиллагааны эрхэм үнэ цэнэ болох ёс суртахуун гэх юу болох түүний зарчим хууль, хууль хэмээх онолын үндэстэй эзэмших практикт хэрэглэн хэвшил сургахад чухал ач холбогдлоо өгөхөд оршином.

Ёс суртахуун нь хүмүүсийн үйлдвэрлэлийн зайлшгүй хэрэгцээ шаардлагаар  үүсчээ. Амьдралын хөгжингүй дэвшил, өөрчлөн шинэчлэлт, шинэ бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн явцад хүмүүсийн хоорондын харилцаа уялдуулан зохицуулах ур ухамсрын өвөрмөц үйл ажиллагаа ёс суртахуун бий болсон түүхтэй

Ёс суртахуун бол хүмүүсийн харилцааг уялдуулан тохируулагч оюуны онцлог үйл явц: нийгмийн ухамсарын өвөрмөц хэлбэр, хүний биеэ авч авах хэм хэмжээний цогцос юм. Ёс суртахууны мөн чанар нь түүний хүмүүсийн харилцааг уялдан зохицуулагч өвөрмөц үүрэгтэй.

Ёс суртахууны үндсэн үүрэг /функц/ нь хүмүүсийн харилцааг зохицуулах, үнэлэмж баримжаалалтай болгох, зөв сэдэлтэй болгох, урьдчилан зөвөөр хандах явдал юм.

Ёс суртахууны үндсэн ухагдахуун : сайн ба муу, шударга ёс, үүрэг, нинжин сэтгэл, нэр төр, аз жаргалын асуудал багтдаг.

Сайн ба муу: Бодит амьдралд сайн, муу үйл аль алин нь байдаг. Хүмүүс ихэнхдээ сайныг гэрэл гэгээтэй, тайвшруулах, улам сайн сайхан болгох зүйл мэт төсөөлдөг. Гэхдээ туйлын сайн сайхан гэж байдаггүй. Хүн бүхэндээ сайн чанараас гадна бас дутагдал бий. Гэтэл сайны бодит илрэл нь үлэмж олон талтай, ээдрээтэй байдаг учир түүнийг тодорхойлох бэрхшээлтэй.

Сайн үйл нь жаргал цэнгэлд хүргэдэг бол муу үйл нь золгүйдэл зовлонд хүргэдэг гэж үздэг. Сайн үйл нь хүнийг байгаагаараа ариусгаж түүнийг аминч, явцуу, хувийн эрмэлзлээс дээш гаргаж, хүний оршин ахуйн үндсэнд хүрч байдаг зүйл юм. Сайн үйл үгүй бол нийгмийн болон бие хүний оршин байх бололцоогүй юм. Муу нь нийгмийг, бие хүнийг дотоод ертөнцийг зохилдоог алдагдуулж, хүний амьдралын утга учрыг алдагдуулдаг. Сайн үйл хийж, сайн хүн байх төдийгүй бас түүнийг хамгаалж өдөр тутмынхаа амьдралд бататган тогтоох, сайн зан төлөвийг төлөвшүүлж чаддаг байх хэрэгтэй юм.

Шударга ёс: Зан суртахууны үнэлэл баримжаалал, харилцаанд зөв байх ёсыг илэрхийлдэг. М.С.Горбачев: Нийгмийн шударга ёсны зарчмыг амьдралд хэрэгжүүлэх нь ард түмний нэгдэл нягтрал нийгмийн улс төрийн тогтвортой байдал, өрнүүн хөгжлийн нөхцөл мөн гэж хэлсэн байдаг.

Ёс суртахууны эгэл хэм хэмжээнүүд :

Ёс суртахууны эгэл хэм хэмжээг ойлгуулж түүнийг амьдралдаа дагаж мөрдвөл нийгэм болоод тухайн хүнд тус дөхөм болно. Ёс суртахууны эгэл хэм хэмжээ нь нийгмийн хамгийн түгээмэл ердийн хэв журмыг зохицуулан сахиулах ёс суртахууныг нийтлэг ач холбогдолтой баримтлал, үнэлгээ юм.

Жишээлбэл: энгийн даруу зан, эелдэг нийтэч зан гэх мэт.

Зан сайтай   айлд хүн болгон цугларна

Замаг сайтай усанд шувуу болгон цугларна гэх мэтээр ардын зүйр цэцэн үг, домог ярианд хүртэл зан суртахуун, ёс суртахууны  шинж чанаруудыг тусгасан байдаг нь манай улс хэр ёс суртахуунтай орон болох, яаж хандаж ирсэн нь тодхон харагдана.

Дүгнэлт

Дүгнэж үзэхэд эрх зүй, ёс суртахууны ач холбогдол, түүний харилцан ялгаа, бие биедээ хэрхэн нөлөөлж буй байдал зэргийг энэхүү илтгэлдээ тусгалаа.

Эрх зүйт төртэй хамгийн сайн засаглалтай орон байхыг хүсвэл улс орон бүр ёс суртахууны хэм хэмжээг иргэн бүрт ялангуяа дөнгөж цэцэглэж нахиалж буй балчирхан үрсүүддээ бид нар заан сургаж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах өсвар залуу үеийнхэндээ ёс суртахууны үндсэн ойлголтууд түүнийг яаж амьдралд зөв ашиглах, зөв амьдрах зэргийг заан сургаснаар эрх зүйн үндсийг бид зөв хөрсөнд суулгаж чадлаа гэсэн үг.

Хөрс хатуу, ямар ч үржил шимгүй бол тэр ургамал ургаж чадахгүйтэй адил бид өсвөр, залуу, бага насныхныгаа зөв сурган хүмүүжүүлж эрх зүй, ёс суртахууны мэдлэгийг олгохгүй бол нийгэм гажуудахад хүрнэ.

Тиймээс судлаач би энэхүү дүгнэлтэнд хүрлээ. Нийгмийн залгамж салаа болох залуу үеийнхэн мөн хүүхэд багачууддаа ёс суртахуун, эрх зүй гэх мэт нийгмийн үнэт зүйлс болон тулгуур ойлголтуудыг ЕБС-ийн хичээлийн хүрээнд оруулж бага наснаас нь энэхүү ойлголтуудыг суулгаж өгөх хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

Ном зүй

1. М.Золзаяа Ёс зүй 2008

2. Ш.Тунгалаг Ёс зүй

3. Д. Дашдэндэн, Д. Дашжамц Эрх зүйн, ёс суртахууны заах аргын зөвлөмж 1999 он

4. Т.Сэнгэдорж Монгол улсын төр, эрх зүйн үндэс 1995 он

5. Н.Гантулга Төр эрх зүйн ерөнхий онол УБ 1998 он



[1] Тєр эрх зїйн ерєнхий онол Н.Гантуяа УБ .1998 

Үндсэн хуулийн эрх зүйн ойлголт

2012 оны 03-р сарын 21 Нийтэлсэн Byambasaikhan

ХИЧЭЭЛ 1.

Танилцуулга: багш, оюутнууд, хичээлийн зорилго, агуулга, цаг 48+16.

Мэргэжил, гадаад хэлний мэдлэг.

Тавих шаардлага: хүн бүр МУҮХ-тай байх, номын сан, интернет-ийн орчинд ажиллах

Судалгааны бүлгүүд үүсгэх:

1. Франц

2. Герман

3. ОХУ

4. Дани буюу Унгар

5. Их Британи

6. АНУ

7. Испани

8. Мексик

9. БНХАУ

Сэдэв 1. Үндсэн хуулийн эрх зүйн ойлголт

1.1. ҮХЭЗ ойлголт

· ҮХЭЗ - тухайн улсын нийгэм-төрийн байгууламж, иргэдийн эрх, эрх чөлөө, төрийн байгууллагуудын тогтолцоо, тэдгээрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоон бататгасан хэм хэмжээнүүдийн нийлбэр

· ҮХЭЗ-н зохицуулах зүйл: өргөн ба явцуу утга (БДС)

· ҮХ-ийн гол үзэл баримтлал: “...хүн нь төрийн төлөө бус, төр нь хүний төлөө оршин тогтнодог ...”

· Үүссэн үе, өмнөх үеийн эрх зүй, одоогийн тенденци

· ҮХЭЗ-н зохицуулалтын арга: ҮХЭЗ-н хэм хэмжээгээр нийгмийн харилцаанд үйлчлэн нөлөөлж буй хууль зүйн арга хэрэгслийн нийлбэр. Императив, диспозитив аргууд. Дэд аргууд (БДС).

· Conclude: ҮХЭЗ – эрх зүйн салбарууд дотор гол тэргүүлэх салбар юм. Цаашдын хөгжил. МУ-ын хувьд хөгжүүлэх шаардлага байна: нийгмийн зөвшилцлийн суурь.

1.2. ҮХЭЗ-н тогтолцоо

· Салбарын зарчмууд – ҮХЭЗ-д удирдлага болгох, уг салбарын мөн чанар, үндсэн шинжийг тодорхойлогч үндэслэл

· Институт – ойролцоо төрлийн, харьцагүй бие даасан харилцааг зохицуулж буй хэм хэмжээний нийлбэр (БДС)

· ҮХЭЗ-н хэм хэмжээ, түүний онцлог (БДС)

1.3. ҮХЭЗ-н харилцаа

· Оролцогч субъектууд: ард түмэн, төр болон ЗЗНДНэгжүүд, төрийн байгууллагууд, НӨУБ, ТББ, шашны байгууллага, УТНам, хөдөлгөөнүүд, бодгааль этгээд (иргэн, хүн)

· Объект: нийгэм, хувь хүний үнэт зүйлс

1.4. ҮХЭЗ-н эх сурвалж(БДС)

Сэдэв 2. Үндсэн хуулийн онол

2.1. ҮХ-ийн ойлголт, шинжүүд

· ҮХ – эрх бүхий төрийн байгууллагаас онцгой журмаар, эсхүл нийт ард түмний санал асуулгаар батлагддаг хууль зүйн хамгийн дээд хүчин чадалтай, төрт ёс, хууль ёс, хэв журмын үндэс болсон төрийн гол баримт бичиг. МУ-ын хувьд [?]

· Мөн чанар: төрийн эрх мэдлийг ямар нэг байдлаар хязгаарлахад чиглэгддэг. Абсолютизмын дараа гарч ирсэн. Нийгмийн эрх ашигт үйлчилнэ.

· ҮХ-ийн зарчмууд -нийтээрээ удирдлага болгон баримтлах гол үзэл санаа: түгээмэл, өвөрмөц, тусгай (БДС)

· Шинж: иргэнлэг, бодит, тогтвортой (БДС)

· Үүрэг: үүсгэн байгуулах, зохион байгуулах, гадаад, үзэл суртлын, улс төрийн хууль зүйн (БДС)

2.2. ҮХ-ийг батлан гаргах, халах журам

· Батлан гаргах: парламентаар, бүх нийтийн санал асуулгаар, үүсгэн байгуулах хурлаар, төрийн тэргүүний зарлигаар(БДС). Орчин үеийн хандлага.

· Халах: хууль ёсоор, хуулиас гадуур. Үндэслэл.

2.3. ҮХ-ийн бүтэц, төрлүүд: оршил, үндсэн хэсэг, төгсгөлийн/шилжилтийн заалтууд(БДС)

2.4. ҮХ-т ёс нийгмийн үнэт зүйл болох нь, түүнийг хангах механизм. Утга учиртай, итгэл үнэмшил, сонирхлыг төрүүлсэн байх явдлыг хангах.

Ардчилал, ёс зүй үнэртэй ус

Дарга хаана очих-жолооч яаж очих

Гэр бүл гурилтай шөл, банш, бууз, хуушуур, боловсруулах арга

Улс төрийн процесс тасралтгүй

Логикийн судлагдхууны тухай

2012 оны 03-р сарын 21 Нийтэлсэн Byambasaikhan

Логикийн судлагдхууны тухай : түүхэн тойм

Шинжлэх ухааны аливаа асуудлыг шийдвэрлэх хамгийн ирээдүйтэй аргын нэг нь түүхэн арга юм. Энэ нь бидний судлах курс хичээлийн хувьд бүр ч чухал байх билээ. Яагаад гэвэл логик бол сэтгэхүйд хураангуйлагдсан түүх юм. Нөгөө талаас Логик хэмээх ухааны судлагдхууны хүрээ хязгаарыг ойлгох ойлголтын тухайд үлэмж ялгаа бүхий сургаалууд байгаа юм. Эдгээр сургаалууд зөвхөн “Логик” хэмээх нэрийг авахын төлөө өрсөлдөөд байгаа юм биш ээ. Харин өөрийгөө дэлхийн логик сэтгэлгээний хөгжил дэх орчин үеийн цорын ганц үе шат, хувилбар нь гэж үзэх тийм эрхийн төлөө байгаа юм.

Чухам ийм учраас л философийн өв соёл руу хандаж асуудлын түүхийг сөхөх шаардлагатай байгаа юм. Эс тэгвэл бид асуудалд философийн байр сууринаас хандагүй хэрэг болно…

Философи нь ертөнцийг тайлбарласан домог-шашны үзлийн системтэй “тулалдаж”, ширүүн тэмцэл дунд төрж гарсан билээ. Өөрөөр хэлбэл, өмнөх үеийнхний хуримтлуулж буй болгосон, өвлүүлж үлдээсэн оюуны өв материалыг шүүмжлэлтэйгээр тунгаан эргэцүүлсний үр дүн нь философи байв. Хөгжлийн эхэн үедээ философи энэ материалаас, “түүхий эдээсээ” хараат байдалд байжээ. Тийм ч учраас философи нь ямар нэгэн онцгой шинжлэх ухаан, эсвэл судлагдхуунаа тов тодорхой заагласан мэдлэгийн өвөрмөц салбар байдлаар үүсээгүй, харин “цэцэн мэргэнд дурлах үйл”, “ерөөсөө л цэцэн ухаан” байдлаар үүсжээ. Тодруулбал, тэрээр сэтгэн бодогч хүний хараанд өртсөн бүхнийг авч үзэж тайлбарлах учиртай байлаа. Хэрвээ асуудлыг ингэж авч үзэх юм бол философийн судлагдхуун нь “ертөнц бүхэлдээ” буюу ер нь сэтгэхүйн талбарт орж ирсэн бүхэнтэй холбоотой байжээ. Энэ утгаараа философи бол ерөөсөө л ертөнцийг үзэх үзэл байсан байна.

Бас нэгэн зүйлийг тэмдэглэх хэрэгтэй. Ямар нэгэн онцгой шинжлэх ухаан болох Философийн тухай ярьж болдоггүйн учир бол ерөөсөө л өөр бусад шинжлэх ухаан байгаагүй явдал юм. Практик туршлага, анагаахын, математикийн, астрономийн гэх мэт мэдлэг бүгд философид багтахаас өөр аргагүй байв.

Ийм учраас философийн хөгжил нь хүрээлэн буй ертөнцийн тухай шинжлэх ухааны мэдлэг, ойлгохуйн хөгжилтэй бүрэн давхцаж байлаа. Харин нийгэм-түүхийн хөгжлийн явцад “позитив шинжлэх ухаануудад” “өмч хөрөнгө хуваах” цаг цаг дор танин баригч санаа /сэтгэл/ ба танин баригдагч космос хоёрын оршихуйн хүрээ болох түгэмэл хуулиудын шинжилгээ нь философийн судлагдхуун болж үлдэв ээ. Энэ бол “ахуй” болоод “сэтгэхүйд” нийтлэг үйлчлэгч хуулиуд байв. Тийм хуулиуд байгаа гэдэг нь тэр үеийн сэтгэгчдэд илт ойлгомжтой ажээ, жишээ нь, Гераклитын Логос, Платоны “сүүдэр”, санаа гэх мэт.

Өнгөц харахад, хожимдоо сонгодог философийн тэнхлэгийн асуудал болсон ахуй, сэтгэхүй, тэдгээрийн харилцааны тухай /оюун санаа материд, ухамсар бодот байдалд, санаалаг зүйл материаллаг зүйлд харьцах/ асуудал алга мэт байх аж. Хэргийн учир юу вэ гэвэл, энэ үеийн философи нь зөвхөн хүрээлэн буй ертөнцийг судалсан юм биш ээ, харин домог-шашны төсөөлөл зураглалыг шүүн тангааж, тэмцэж, хуучин тайлбарыг даван тулах явцдаа судлах үйлээ хэрэгжүүлсэн бөлгөө. Өөрөөр хэлбэл, философи тов тодорхой зааглагдсан хоёр хүрээг байнга зэрэгцүүлэн жишиж байв. Энэ нь, нэгдүгээрт, гадаад ертөнцийг философи өөрөө хэрхэн ухаарч байгаа байдал буюу философийн ухаарал дахь ертөнц, хоёрдугаарт, домог-шашны ухамсарт гадаад ертөнц хэрхэн төсөөлөгдөж байгаа байдал юм. Энд “хуучин юм” /домог-шашны сэтгэлгээ/ ул фундамент болж, “шинэ юм” /философи/ зул болох диалектик үгүйсгэл болж байна.

Ухамсар болоод хүсэл зоригийн ертөнц нь өөрөөс үл хамаарах бодот байдлын ертөнцөд /космост, байгальд, “ахуйд”/ харьцах бодот харилцааг шүүмжлэн ухаарах явдал туйлын чухал үйл байжээ. Философи хөлд орж буй анхны алхам ийм дүр төрхтэй аж. Ийм ч учраас хүн бодот байдлын дүр төрх, зураглалыг бүтээх чиглэлд хийж буй үйл ажиллагаагаа анх удаа, тэгээд бас хөндлөнгийн байр сууринаас филсофийн хэлбэрээр шүүмжлэлтэйгээр ажиглан харж эхэлжээ. Энэ бол эргэн тойронд нь байнгын маргаан өрнөдөг баримтуудбг ухаарч буй үүйл явцыг ажиглан харсан хэрэг байсан болой.

Ингэж аливаа хэлсэн санаа бодолд шүүмжлэлтэй хандах хэрэгсэл болон үүсч буй философи нь үнэнд хүрэх замыг харилцан зөрчилдсөн төсөөллүүдийг авч үзэх байдлаар, үүгээр дамжуулан эрж хайхаас өөр арга үгүй байлаа. Анхнаасаа л ийм байв. Өөрөөр хэлбэл, тусгайлан авч үзэх судлагдхуун нь эсрэгцсэн санаа бодлуудын тулгуурлаад буй бүх ерөнхий төсөөлөл болон ойлголтууд болсон байна. Энд сэтгэхүйн оногдхуун бол зөвхөн байгаагаараа өгөгдсөн “гадаад ертөнц” биш, мөнхүү түүнийг онолын хувьд танин мэдэх арга нь, “сэтгэхүй өөрийнх нь тухай сэтгэхүй”, энэ хоёрын диалектик зөрчилт нэгдэл, сэтгэхүй гадаад ертөнцөд харьцах харилцаа юм.

Ийм байдлаар философи нь онолын сэтгэлгээний хийгээд түүнээс өөрийн судлагдхуун болох хүний байгаль, нийгмийн ахуйд харьцах харилцааны зөрчлүүдийг илрүүлэх, шийдвэрлэх үйл явцад өрнөн хөгжлөө. Чухам ийм чиг замаар өрнөсөн онолын сэтгэлгээний түүх нь эртний философийн ноён оргил Аристотелийн үзлийн суурь болж өгсөн гэж би үзэж байна.

Хэрвээ “Грекийн философи нь танин мэдэхүйн онол хийгээд диалектик үүсэн бүрэлдэх ёстой мэдлэгийн тийм салбаруудын чигийг заасан” /В.Гегелиэс В.И.Ленин зэлдсэн үг/ нь үнэн юм бол Аристотелийн философи систем нь нэгэнт хуримтлагдсан онолын мэдлэгийг бүхэлд нь, ухамсартайгаар нэгтгэн дүгнэж, нэвтэрхий толь бүтээх гэсэн анхны оролдлого яахын аргагүй мөн. Ийнхүү црьдын бүх санаа, зарчмуудыг органик нэгдэлд оруулах хувь зохиол тохиосон грекийн философи нь материализм ба идеализм, диалектик ба метафизикийн /сэтгэлгээний арга/ үл эвлэрэх зөрчлийг яруу тод илчилсэн юм. Тэмдэглэн хэлэхэд дээрх оролдлого эхнийх бөгөөд эцсийнх байв. Эвлэршгүйг эвлэрүүлсэн Аристотель “дуалист ” байж.

Тийм ч учраас хожмын олон янзын сургаалууд Аристотелийг, түүний үзлийг өөрсдийн онол, сургаалын уг сурвалж, оюуны эцэг гэж үздэг. Жишээлбэл, Логикийн ухаанд формаль хэмээн нэрлэгдсэн уламжлал Аристотелийг логикийн эцэг гэж шууд зарладаг. Гэтэл үнэн хэрэгтээ Аристотелийн сургаал бол сэтгэхүйн тухай сургаалын нэгэн тодорхой чиглэл л юм. Нөгөө талаас, Аристотелийн сургаал нь логик бол оршин байгаа юмсын даяар түгээмэл хэлбэрүүдийн тухай сургаал юм хэмээн үздэг Гегелийн үзэл рүү хүрч ирнэ гэдэг эргэлзээтэй /Логикийн тухай диалектик материалист үзэл ч Гегелиэс эхтэй байсныг хэлье/. Аристотель “логик” гэсэн нэр томъёог сэтгэхүйн тухай ухаантай холбогдуулж хэзээ ч хэрэглээгүй. Учир нь хэл яриа юмст тохирч байх явдал бол “силлогизмуудын” тухай Аристотелийн “Аналитик” зохиолд томъёологдсон сургаалын үндсэн зарчим нь юм.

Логикийн судлагдхууны тухай: түүхэн тойм /үргэлжлэл бий/ 

Зүрхэн дотор...

2012 оны 03-р сарын 21 Нийтэлсэн Byambasaikhan

Зүрхэн дотор...

I
Зүрхэн дотор минь чи
Зуун хоног тэнүүчлэхдээ
Яагаад нэг ч удаа
Эргэн тойрноо ажаагүй юм бэ?


Ажсан бол
Тэндэхийн тэнгэр эндэхээс
Тэс өөр ягаан өнгөтэй гэдгийг
Чамайг хааяа хамаагүй дэвхцэх бүрт
Час улаан цасаар шуурч эхэлдэг гэдгийг
Мод бүр нь ганцхан навчтай гэдгийг
Тэр навчин дээр нь ИТГЭЛ гэж сийлээстэй байдгийг
Чи анзаарах л байсан
Анзаараад моддынх нь дэргэдүүр
Салхи татуулж гүйхгүй л байсан
Хэнэггүй зангаас чинь болж
Бүх модод минь нүцгэрсэн

II
Зүрхэн дотор чинь би
Өвдгөөрөө бохирч суугаад
Өөрийнхөө асаасан түүдгийг
Манаж байна
Унтарчих гээд айлгах бүрт нь
Өрдсөөр бөхөлзсөөр байгаад
Ядарсандаа явахаар зэхэж байна
Гарыг минь төөнөхөө больчихсон
Амьгүй болчихсон
Түүдгээ нэг мөсөн унтраагаад явах уу
Түймэр тавьчихаад явах уу гэдгээ л шийдэж чадахгүй байна
Утаа нь шингэсэн хальс шиг тэрлэгээ л
Үхтлээ хадгална гэдгээ мэдэж байна

Ухаарлын үгс

2012 оны 03-р сарын 21 Нийтэлсэн Byambasaikhan

Ухаарлын үгс

Эх сурвалж : Хувийн туршлагаасаа

Хүнд итгэ, хайрла, уучил

Турш, бод, ухаар

Баширгүй, хүлцэнгүй, зоригтой

Байдгаараа л жирийн бай.

Байгалийн жамыг баримталж яв...

Өөрийнхөө зам, өөрийнхөө ертөнцийг

Өрөөл бусдад бүү тулга                         
                                             Хидэмару Дэгүчи

Бусадтай сэтгэлээ хуваалцаж, сайхан санаагаа бусдад үг сэтгэлээрээ харамгүй зориулж бай. Энэ бол яндашгүй бөгөөд ямар ч гарзгүй өглөг юм. Ийм бодлоор ганц хуудас цаас, ганц удаа боловч үзгээ зориулсан хүн бол энэ орчлонгийн үнэнхүү сайн зардас мөн.                                                       Хидэмару Дэгүчи

Хэдий өчүүхэн хүч чадалтай ч хэрэв хүн хийж байгаа зүйлдээ хамаг хүч авъяасаа зориулбал ямар нэг юманд хүрэх нь гарцаагүй.
                                             Сэнон Касуга. Күнзийн сургаальтан

Боломжгүй гэдэг үг тэнэгийн толгойд л байдаг юм.

                                                         Наполеон. Францын нэрт жанжин

Хийх хүн аргаа олдог, хийхгүй нь шалтаг олдог гэдэг.

Зориг дутвал ухаан дутна.

Өөрийн боломж, нөхцөл байдал, дутагдалтай талаа өөртөө ашигтай давуу тал, сайн боломж болгож хувирга.

Өнөөдөрийн сэтгэл түгшээсэн асуудал хэсэг хугацааны дараа өнгөрсөн явдал болон ард хоцрохдоо л нэг хоцорно. Хэт шаналж өөрийгөө зовоосноор асуудал шийдэгдэхгүй. Гарцаагүй байдалд яах ч аргагүй байгаа бол шууд бүхнийг мартаж өөрийгөө зугаацуул. Утсаа салгаад тэр зүйлээ ор тас мартаж, кино үзэж, тоглож, найз нөхөд санаа нийлдэг хүмүүстэйгээ уулз, өөрийнхөө дуртай зүйлийг хий. Гэхдээ зөвхөн тэр өдөртөө. Архи дарс ууж, сэтгэл санаагаар унаж өөрийгөө доош нь оруулж хэрхэвч болохгүй шүү.

Өөрийн ойр дотны хүмүүсийнхээ сэтгэл санаа, хэрэгцээ шаардлагыг мэдэрч сур. Сэтгэлээрээ, санаачлагаараа, боломжоороо дэмж тусал. Зөвхөн авах хүсэх бус, тэдэндээ өгч, зориулж чаддаг бай.

Онч мэргэн үгс

Эх сурвалж : Ном хэвлэлээс

- Цагийг үрэх нь зугаа цэнгэлийн дээд туйл юм.
                                                                        Бенжамин Франклин
- Цагийг дэмий үрсний гайгаар амьдралын өдрүүд дэндүү ахархан болдог жамтай. 
                                                                             Самуэл Жонсон. Английн нэрт шүүмжлэгч.
- Аливаад зориулсан цагийг зүгээр хүлээгээд байвал хэзээ ч ирэхгүй. Хэрэв танд тэр цаг хэрэгтэй 
байгаа бол түүнийг та өөрөө хийх ёстой.

                                                                                       Чарльз Бикстон

- Цаг хугацааг товлоно гэдэгт бүх юм багтана. Ажлаа товлох нь түүнийг хэзээ хийхээ мэдэхийн
адил хэрхэн хийхээ мэдэхэд чухал үүрэгтэй.

                                                                                Арнолд Глазгоу

- Амьдрал бодож байснаас минь зуу дахин богинохон учир уйдах цаг олдоно гэж үү?

                                                                                                           Фридрих Ницше
- Хүн төрөлхтөнд хэдий цагаа зарцуулсан нь чухал биш ямар үр дүнд хүрсэн нь чухал байдаг.

                                                                                      Ховард Ньютон

- Хүн амьдралд нухлагдах тусам төөрөгдлөөсөө ангижирдаг.

                                                                                 Самуэль Жонсон

- Хүн бүхэнд боломж тохиодог ч түүнийг тэр болгон хүн бүр ашиглаж чаддаггүй. 
                                                             Эндрю Карнеги. Америкийн үйлдвэрийн эзэн.
- Сэтгэлээсээ хийсэн ажил амжилт авчирдаг.

                                                                   Эдвин X. Стуарт
- Аливааг хийхээр оролдож байгаа хүн алдаж болно. Энэ нь шинэ шинэ алдаанаас хамгаалдаг.
Харин огт оролдого хийдэггүй хүн алдах зүйлгүй шигээ хожих ч зүйлгүй ээ.

                                                                                                            Чарлес Ф.Кэттэрин

- Авьяас билгээ амьдруулж чадахгүй дэмий хадгалж байх нь жинхэнэ эмгэнэл мөн.

                                                                                                  Эдгар В.Ворк
- Шургуу зүтгэлийг орлох юм энэ ертөнцөд байхгүй. Авъяас дангаараа юу ч биш.
Авъяастай бүтэлгүйчүүд алийг тэр гэхэв. Суут ухаан дангаараа юу ч биш. Хүлээн зөвшөөрөгдөөгүй суутнууд зөндөө л байсан. Боловсрол юу ч биш. Ертөнц боловсролтой тэнэгүүдээр дүүрэн байна. Гагцхүү шургуу зүтгэл, шийдвэр төгс чармайлт бүхнээс хүчтэй. 
                                                                    Томас Уотсон, IВМ-ийг үндэслэгч

- Зовлон шаналлын өмнө өвдөг сөхөрнө гэдэг гутамшиг бус.
  Зугаа цэнгэлийн өмнө өмнө өвдөг сөхөрнө гэдэг л гутамшиг. 
                                                    Францын философич, математикч Блез Паскаль.
- Боломжгүй гэдэг үг тэнэгийн толгойд л байдаг юм. 
                                                                         Наполеон. Францын нэрт жанжин.
- Амьдралын цаг хугацаа ахархан ч гэлээ бид цагийг дэндүү их үрэх юм даа. 
                                                                        Люсео Сенека. Ромын ухаантан.

- Залуу нас гэдэг нас, биений байдлаас хамаардаг юм биш. Ухаан санаа хир залуу сэтгэлгээтэй
байгаагаас хамаардаг зүйл. 
                                                 Коуносүхэ Мацүшита. Мацүшита группыг үндэслэгч.

- Ажилд хатуужил тэвчээртэй, хичээнгүй бай. Даруу бай, бага ид, ихийг мэд. 
                                                          Тэнкай. Эдогийн эхэн үеийн хуврага.

- Өндөр боловсролтой ч бай үгүй ч бай, оюуны чадвар их ч бай бага ч бай надад хамаагүй ээ.
Өөртөө байгаа бүх энерги, сэтгэл зүрх болон оюун ухаанаа нэг зүгт хандуулж чаддаг тэр л хүн аугаа хүн мөн.

                                                                                                    Де Витт Талмажэ
- Алдар хүнд гэдэг нь цаг зуурын юм. Хүний сэтгэлд хоногшино гэдэг аугаа зүйл юм.

                                                                                                          Оуида
- Эрт цагт ухаантан мэргэд ертөнцийг аз жаргалтай, энх тайван болгохыг хүсвэл эхлээд
улсаа зас хэмээн сургадаг байжээ. Улсаа засахаас өмнө гэрээ зас, гэрээ засахаас өмнө
өөрийгөө зас. Өөрийгөө засахаас өмнө бодлоо засахыг хичээ, бодлоо засахаас өмнө
юмыг байгаагаар нь харахыг хичээ.

                                                                                                  Кон Фу Ци
- Хамгийн чухал хирнээ хамгийн хэцүү зүйл бол аливаа хүчирхэг санаа бодлынхоо эзэн нь
байх явдал юм.

                                                                                                     Жозеф Эдисон

- Хүн төрөлхтөний түүхэн дэх сэтгэл санааны агуу их ололт бол харсныгаа ухаалгаар бусдад
 ойлгуулж тайлбарлах чадвар юм. Хүмүүс цөмөөрөө харж чаддаг байхад бодож бясалгадаг нь
 ганцын зэрэг байдаг.    
                                                                                    Английн зохиолч Жон Раскин
- Хүн юм гуйвал өгөх нь зөв. Гэхдээ гуйхаас нь өмнө мэдэрч өгөх нь илүү сайн.

                                                                                                Калил Гибран

- Баярласнаа хурдан илэрхийлэхээс илүү яаралтай ажил гэж байхгүй.

                                                                                       Гэгээн Амбросс

- Үнэнийг хэлж байгаа хүн айх ёсгүй. Үнэн сэтгэлээсээ хэлж байгаа тохиолдолд түүнийг
 хүлээн зөвшөөрөх л ёстой. Харин сонсож байгаа хүн үнэнийг хэлж байгаад нь уурлах бус
  өөрөө үнэнийг сонсохгүй байгаагаа ухаарах ёстой.

                Таситус
- Адгуус амьтны аминд хүрснийгээ хүн наадам гэж нэрлэх боловч барсын саварт хүн
  амиа алдвал араатны догшрол хэмээн жигшдэг.

                                             Бернард Шоу. Орчин үеийн жүжгийн гарамгай зохиолч.
- Тэнэг хүн аз жаргалыг уулын цаанаас, ухаантай хүн хөл дороосоо эрдэг. 
                                                                                                     Жеймс Оппенгейм

Миний дуртай

2012 оны 03-р сарын 21 Нийтэлсэн Byambasaikhan